Барилгын компанийн брэнд, вебсайт
Барилга, инженерийн компанид вебсайт бол маркетинг биш — итгэлийн барьцаа. Тендерийн комисс, хөрөнгө оруулагч, гадаад түнш танай компанийг эхлээд хайлтаас олж, дараа нь шийддэг.
Танил санагдаж байна уу?
- Тендерийн материалд заах албан ёсны вебсайт байхгүй
- Гүйцэтгэсэн ажлууд баримтжаагүй, нэг дор алга
- Ажилтны хувцас, тэмдэг, техник, баримт бичиг тус бүр өөр өөр харагддаг
- Компанийн танилцуулгыг хүн болгон өөрийн хувилбараар илгээдэг
Бид юу хийж өгөх вэ
Албан ёсны вебсайт
Компанийн танилцуулга, гүйцэтгэсэн ажил, гэрчилгээ, багийн бүтэц — тендерт заах бүх мэдээлэл нэг хаяг дээр.
Ажлын жагсаалт, кейс
Гүйцэтгэсэн барилга бүр өөрийн хуудастай: байршил, хэмжээ, хугацаа, гэрэл зураг.
Брэндийн стандарт
Лого, өнгө, фонтын дүрэм — ажилтны хувцас, техник, хашаа, баримт бичигт хэрхэн хэрэглэхийг заасан хөтөч.
Нэг эх сурвалжтай танилцуулга
Компанийн танилцуулга нэг л хувилбартай болж, шинэчлэхэд бүх газар нэг дор шинэчлэгдэнэ.
Танай салбарт тохирох багц
Үнэ НӨАТ багтсан. Тооцоолуураас өөрийн хослолоо гаргаж болно.
Брэндбүүк бүтээх (Логоны стандарт хөтөч)
8,800,000₮Брэндийн бүрэн суурь — стратеги, лого, өнгө, фонт, график элемент
Дижитал систем — Стандарт
8,800,000₮Өөрсдөө удирдах бүрэн вебсайт: ажлууд, баг, үйлчилгээ, өөрийн админ панель
Танилцуулга багц
3,300,000₮10–20 хуудас, хэвлэл ба дижитал хувилбар хамт
Дижитал систем — Сарын асаргаа
800,000₮/сарХостинг, хяналт, контентын шинэчлэл, сард 5 цагийн хөгжүүлэлт
Түгээмэл асуулт
Барилгын компанид брэндбүүк юунд хэрэгтэй вэ?
Брэндбүүк нь логоны файл биш, хэрэглээний дүрэм. Ажилтны хувцас, техник, хашааны хамгаалалт, албан бланк, тендерийн материал бүр дээр лого хэрхэн байрлахыг заасан байдаг — ингэснээр талбай дээр ч, баримт дээр ч нэг компани харагдана.
Вебсайт хийхэд хэр хугацаа шаардагдах вэ?
Стандарт багц 4–6 долоо хоног, Premium багц 6–8 долоо хоног. Хугацаа нь материал (зураг, текст) хэр бэлэн байгаагаас ихээхэн хамаарна.
Сайтаа өөрсдөө шинэчилж чадах уу?
Тийм. Админ панель дагалдана — шинэ төсөл, мэдээ, багийн мэдээллээ өөрсдөө нэмнэ. Сарын асаргааны багц авбал техникийн тал, шинэчлэлтийг бид хариуцна.
Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
Тооцоолуураас урьдчилсан үнээ хараад хүсэлт үлдээгээрэй. Бид ажлын хүрээг тодруулж, эцсийн саналыг баталгаажуулна.
Үнийн санал авах